Элбэг ургац хүлэмжийн аж ахуй

Элбэг ургац


ЭЛБЭГ УРГАЦ хүлэмжийн аж ахуй нь Голланд, БНСУ-ын дэвшилтэт технологиудыг хослуулан эх орныхоо үржил шимт хөрсөнд болон гидропоник орчинд гүзээлзгэнэ тариалдгаас гадна өргөст хэмх, тарвас, навчит ногоо тарьж ургуулан ард иргэдийг эрүүл цэвэр хүнсээр хангах ажилд оролцож байна. Манай хамт олон чанарыг гол зорилгоо болгож эрүүл Монгол хүний хүнсний аюулгүй байдлын төлөө зүтгэл гарган ажилладаг.