10 мөрний моторт үрлэгч

БНСУ-д үйлдвэрлэсэн энэхүү гар үрлэгч нь 10 мөрөөр, үрийн суулгах гүн, үр хоорондын зайгаа тохируулан, төрөл бүрийн хэмжээтэй хүнсний ногоо үрлэдэг үрлүүр юм. Үр хоорондын зай тааруулахдаа үйлдвэрээс өгөгдсөн хүснэгтийн дагуу хөтлөгч болон хөтлөгдөгч араануудын хэмжээ, булнуудыг солих замаар замаар 5см-51см хүртэл тохируулдаг

Үрийн суулгах гүнийг хөрс ярагчийг дээш доош болгож хөдөлгөх замаар тохируулна. Хөрс ярагч хошууны ар талд булагч байрладаг.

Уг үрлэгч нь үрийг нэг нэгээр суулгадаг нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэгээрээ давуу талтай.