Амттай тарвас таних зөвлөмж
2018.04.08

Зуны цагт тарвасанд дургүй хэн байх вэ дээ? Бүхий л хүмүүс амттай, шинэхэн жимсэнд дуртай нь мэдээж. Заримдаа бидэнд яг мэргэжлийн туршлагатай ногоочин шиг заавал хувааж үзэхгүйгээр шүүслэг, амттай, чихэрлэг гээд л таарч тохирсныг нь авахад туршлага дутдаг тал бий.

Өнөөдөр танд туршлагатай ногоочны зөвлөмжийг хүргэж байна.  Танд таалагдсан бол #Share хийгээд хадгалаад аваарай.

Гадаргуу дээрх толбо

Боловсорсон тарвас нь үргэлж #creamy #шар эсвэл улбар шаргалдуу толботой байдаг. Цагаан биш!

Бүслүүр хээ, доод хэсэг

Бүслүүр, зурааснууд нь хүрэн өнгөтэй байх нь тухайн тарвасны цэцгийн тоос хүртэлт нь зөгийгөөр хийгдсэн ба чихэрлэг амттай болдог.

Хүү болон Охин тарвас

Ихэнх хүмүүс тарвасанд хүйс байдаг талаар мэддэггүй байх. Жишээ нь хүү тарвас нь том, өндөр сунасан хэлбэртэй бөгөөд илүү усархаг амттай.

Харин охин тарвас нь навтгар хэлбэртэй ба илүү чихэрлэг амттай байдаг.

Хэмжээнд анхаарал хандуулаарай

Хэт томыг эсвэл жижгийг сонгох нь сайн сонголт биш. Дундаж хэмжээг сонгож байгаарай.

Сүүлээр нь шинжлэх

Хуурай харагдаж буй сүүл нь тухайн тарвас бүрэн боловсорсоныг илэрхийлдэг. Харин сүүлний өнгө нь ногоон байвал тарвасыг хэтэрхий эрт хурааж авсан байдаг тул бүрэн боловсроогүй байдаг.

Танд амжилт хүсье. Дэвшилтэт технологи нь бүтээмжийг дагуулдаг. 15-н жилийн туршлагатай "Мөнх Ногоон Тал" ХХК