Хүлэмжийн дуслын усалгааны систем
2018.04.14

Сүүлийн үед дэлхий нийтээр дуслын усалгааг сонгож байна. Яагаад гэвэл энэ технологи нь усыг 70% хүртэл хэмнэхээс гадна зөвхөн ургамлын үндсийг шим тэжээлт бүхий бордоот усаар тодорхой цагт ханган тэжээдэг бөгөөд ургамлын өсөлт хөгжилтийг жигд хурдацтайгаар явагдах нөхцлийг бүрдүүлж өгнө.


 

Дуслын усалгааны системийг хэрэглэснээр ус болон бордооны илүүдэл зардлыг багасган, ургацыг 2 дахин нэмэгдүүлж, эдийн засгийн өндөр үр ашгийг хүртдэг. Үүнээс гадна өвчин, хортны тархалт, зэрлэг ургамлын ургалтыг бууруулж, ажиллах хүчний зардлыг хэмнэнэ.