Иж бүрэн 720 хүлэмжийг хүүгүй зээлээр олгоноEN
2018.03.13

Солонгос болон Хятад улсад үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, дөрвөн жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэлжээ.EN


ENСолонгос болон Хятад улсад үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, дөрвөн жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэлжээ.

Энэхүү 720 иж бүрдэл хүлэмжийг иргэд, аж ахуй нэгжид олгосноор хүлэмжийн талбай 68.8 мянган м2талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болох юм. Эдгээр хүлэмжүүд нь Монгол орны нөхцөлд ашиглагдаж туршигдсан, барьж ашиглахад хялбар, эдэлгээний хугацаа урттай, өртгөө богино хугацаанд нөхдөг зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Ингэснээр цаашид өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн жилийн турш шинэ ургацын ногооны тогтвортой хангамжийг бий болох аж.