About us

Ногоон хөгжлийг эрхэмлэгч Мөнх ногоон тал компаний цахим хуудсанд зочилж буй танд талархлаа илэрхийлье.


МӨНХ НОГООН ТАЛ ХХК – БИД НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ

Ногоон хөгжлийг эрхэмлэгч Мөнх ногоон тал компаний цахим хуудсанд зочилж буй танд талархлаа илэрхийлье. 2003 он, Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байсан яг тэр цаг үед анх ХАА-н салбарт шинэлэг технологи, өндөр бүтээмж, цаашлаад байгаль орчинд ээлтэй ажлыг цогцлоох хэтийн зорилготойгоор “Мөнх ногоон тал” ХХК анх байгуулагдсан. Тэр үеэс хойш даруй 15 жилийг бид хамтдаа туулж, газар тариалангийн бизнес эрхлэгчдэд сүүлийн үеийн шилдэг технологийг хүргэх, хэрэгцээт материал, тоног төхөөрөмжөөр цаг алдалгүй хангах үүргээ хүндэтгэлтэйгээр биелүүлж ирсэн бидний хувьд томоохон амжилт билээ.

МӨНХ НОГООН ТАЛ ХХК – НОГООН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭГЧ, ШИНИЙГ САНААЧЛАГЧ

Эх орондоо анх удаа Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг танилцуулан, худалдаанд нэвтрүүлж, Монголын ХАА-н бизнес эрхлэгчдийн хувьд хол мэт байсан тэрхүү технологийн өөрчлөлтийг хөрсөнд буухад нь гол нөлөө үзүүлж чадсан нь улирлын чанартай газар тариалангийн салбарынхныг цаг агаар, уур амьсгал, хүйтрэлт, хэт халалтыг үл ажран жилийн 4 улиралд үйл ажиллагаагаа эрхлэн явуулах боломжийг нээж өгөх эхлэл байсан юм.

Засгийн газраас газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжих зорилготой “Атрын III аян”, “Ногоон хувьсгал”, ” Чацаргана” зэрэг хөтөлбөрүүд тариаланч, ногоочдын хувьд маш том дэмжлэг болж, тэрхүү үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсандаа манай хамт олны зүгээс баяртай явдгаа энэ дашрамд дурдах нь зүйтэй.

Бид бүс нутгийн цаг уурын нөхцөлд тохирсон материал, багаж, тоног төхөөрөмжүүдийн нэр төрлийг олшруулж,

  • БНСУ-аас өвөл зуны хүлэмж, түүний дагалдах хэрэгсэл, мананцар болон дуслын усалгааны систем, хүнсний ногооны бага оврын техникийн иж бүрдэл, хүнсний ногооны үр, хор шүршигч, усны насос, төрөл бүрийн диаметр бүхий шлангууд, холбогч,
  • Шинэ Зеланд улсаас ноос боловсруулах бага оврын төхөөрөмжүүд,
  • АНУ-аас зүлэг арчилгааны тоног төхөөрөмж, хөрс судлал, ой аж ахуйн багаж төхөөрөмжүүдийг хэрэглэгчдэдээ санал болгон, үйл ажиллагаанд нь нэвтрүүлээд байна.'

Говь цөлийн бүсийг хэт цөлжилтөөс хамгаалах зорилго бүхий Монгол-Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төсөлд 2008 оноос манай компани гар бие оролцон, нийт 2000 орчим га ойн зурваст дуслын усалгааны системийг суурилуулан ажилласан нь үр дүнгээ өгч байгааг бид шинэлэг технологи, чанартай гүйцэтгэл, эерэг үр дүн гэсэн гинжин хэлхээсийн нотолгоо гэж харж байгаа юм.