Уул уурхайн салбарын болон компанийн удирдлага, мэргэжилтэнүүдтэй уурхай нээгдэхээс эхлээд хаах хугацаанд байгаль орчин болон нийгмийн асуудлаа хосолсон байдлаар хэрхэн гүйцэтгэх талаар өөрсдийн 20 жилийн арга туршлагаас хуваалцсан.
МӨНХ НОГООН ТАЛ компани нь 2023 оны 10-р сарын 3-5 өдрүүдэд MONGOLIA MINING 2023 Олон улсын үзэсгэлэн экспод идэвхтэй сайн оролцлоо.
Экспо үзэсгэлэнгээр бид мод үржүүлгийг газар байгуулах, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, хүнсний ногооны аж ахуй, нөхөн сэргээлт, байгаль орчны менежментийг орон нутгийн түвшинд хэрхэн оновчтой, үр дүн сайтай гүйцэтгэх гэдэг тал дээр уурхайн салбарынханд үйлчилгээ, тоног төхөөрөмжүүдээ сурталчилсан.
Түүнчлэн салбарын болон компанийн удирдлага, мэргэжилтэнүүдтэй уурхай нээгдэхээс эхлээд хаах хугацаанд байгаль орчин болон нийгмийн асуудлаа хосолсон байдлаар хэрхэн гүйцэтгэх талаар өөрсдийн 20 жилийн арга туршлагаас хуваалцсан.
Уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж буй орон нутаг болон улстай байгуулсан гэрээний хүрээнд байгаль орчин ба хөдөөгийн хөгжлийн үүрэг зорилтоо хэрэгжүүлэхэд оновчтой, байгальд ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлснээр гарч буй үр өгөөж, олон талт давуу байдлыг байгаль орчны мэргэжлийн компанийн хувьд зөвлөгөө өгч, санал бодлоо чөлөөтэй солилцсон.
МНТ компанийн хувьд энэхүү олон улсын үзэсгэлэнд санал болгож оролцсон гол технологи бол дуслын усалгааны технологи байлаа. Дуслын усалгаа нь усыг хэмнэх, хөрс хамгаалах зэрэг олон байгальд ээлтэй давуу талуудтайгаас гадна усалгаа хийх хугацаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, хүний ажиллагааг багасгах зэрэг нийгэм ба эдийн засгийн үр ашгийг авчирдаг.
Хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарт усыг ихээр хэрэглэдэг. Тэгэхлээр усны хэрэглээг илүү үр ашигтай болгох, илүү олон жилийн туршид үр өгөөжөө өгөх байдлаар хөрөнгө оруулалтыг хийх тал дээр манай үйлчилгээ ба тоног төхөөрөмжийг хэрэглэсэн олон жилээр батлагдсан давуу байдал, гарсан үр дүнг сурталчилсан.
Тухайн орон нутагт ямар асуудал тулгарч байна, БО ба орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх явцад тулгардаг сорилт бэрхшээл, дэвшил хөгжлийн боломжийн талаар салбарынхантай, компаний төлөөллүүд ярилцлаа
Бидний 20 жилийн туршид мод үржүүлгийг газар байгуулсан, мод тарьж ургуулсан, арчилж нөхөн сэргээсэн зэрэг ажлыг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн болон байгальд ээлтэй шийдлүүд, тохирсон арга технологи, техник туршсан үр дүн оролцогчдын анхаарлыг ихээр татсан.
Цаашлаад байгаль орчны менежмент, Тэрбум мод хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, мөн хүнсний ногооны тариалалт, хангамж болон аюулгүй байдлын чиглэлээр ажиллах цогц шийдлийн талаар сурталчлах сайхан боломж олгосон экспо болж өнгөрлөө гэж бид дүгнэж байна.
MONGOLIA MINING 2023 экспог зохион байгуулсан мөн хүрэлцэн ирж үзсэн хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ оролцсон гадаад дотоодын компаниудын хувьд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж бизнесийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томохон түлхэц болсон байх гэж үзэж байна.