Манай мод үржүүлгийн газарт үрээр гацуур, нарс, голт бор, гүйлс, буйлс, монос, агч, хайлаас, мөчрөөр улиас, бургас гэх мэт мод, сөөгний үржүүлэг хийгдэж байна. Мөн бид уул уурхай, олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрч, ашиглагдсан талбайн нөхөн сэргээлтийн үндсэн суурь болох мод үржүүлгийн газар (МҮГ) байгуулах, түүнчлэн мод тарих, арчлах, усалгаажуулах зориулалтын техник, тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлийн хүрээнд бид “Оюу толгой” ХХК-ийн Ханбогд сум дахь мод үржүүлгийн газрыг байгуулсан бөгөөд Эрдэнэс Таван Толгой, Энержи Ресурс, Хан Алтай Ресурс, Монполимет, Монголын Алт (МАК), Алтайн Хүдэр, Баян Айраг Эксплорэйшн зэрэг уул уурхайн салбарын тэргүүлэх компаниудтай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна бид Тэрбум мод үндэсний хөдөлгөөн-д идэвхтэй оролцож, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын хүрээнд 50,000 орчим улиас мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тарьсан модод амжилттай ургаж, нутагшиж буй нь бидний ажлын үр дүнг илтгэж байна.