Бидний тухай

Ногоон хөгжлийг эрхэмлэгч Мөнх ногоон тал компаний цахим хуудсанд зочилж буй танд талархлаа илэрхийлье.


Ногоон хөгжлийг дэмжигч “Мөнх ногоон тал” ХХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлье. Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Ойн аж ахуйн салбарт өндөр бүтээмж шинэлэг технологи нэвтрүүлэх, цаашлаад байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах хэтийн зорилготойгоор 2003 онд “Мөнх ногоон тал” ХХК байгуулагдаж байв. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд бид Монголын газар тариалан, хүнсний ногоо, байгаль орчин, ой модны салбарын бизнес эрхлэгчдэд шинэ технологийг дамжуулж, хүлэмж, усалгааны систем, техник тоног төхөөрөмж, бараа материалаар өөр цаг алдалгүй хангах үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. 

 

Эх орондоо анх удаа Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг танилцуулан, худалдаанд нэвтрүүлж газар тариалан, хүнсний ногоо, ойжуулагч, мод үржүүлэгчдэд хол мэт санагдаж байсан тэрхүү технологийг нутагшуулж чадсан нь улирлын чанартай хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа эрхлэн явуулах боломжийг нээж өгсөн юм.

 

 Засгийн газраас газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжих зорилготой “Атрын III аян”,  “Ногоон хувьсгал”, “Чацаргана” зэрэг хөтөлбөр тариаланчдын хувьд том дэмжлэг болсон ба тэрхүү үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулсандаа манай хамт олон бахархалтай байдаг.

Бид бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын нөхцөлд тохирсон техник тоног төхөөрөмж, бараа материалийн нэр төрлийг олшруулж,

 

-    БНСУ-аас өвөл зуны хүлэмж, түүний дагалдах хэрэгсэл, мананцар болон дуслын усалгааны систем, хүнсний ногооны техникийн иж бүрдэл, хүнсний ногооны үр, ургамал хамгаалалын бодис шүршигч, усны насос, төрөл бүрийн диаметр бүхий шланк холбогчууд

 

-    БНХАУ-аас ХАА, Ойн аж ахуйн зориулалттай 25-230 морины хүчтэй дугуйт трактор, ковш, арын ухагч, анжис, борной, хөрс бутлагч, шан татагч, үрлэгч, үрсэлгээ суулгагч,  хураагч, хадуур, тармуур, өвс хаман боогч, чиргүүл, модны нүх ухагч, МҮГ-ийн суулгац гаргагч, мод таригч

 

-     Шинэ Зеланд улсаас ноос боловсруулах бага оврын төхөөрөмжүүд

 

-   АНУ-аас зүлэг арчилгааны тоног төхөөрөмж, хөрс судлал, ой аж ахуйн багаж төхөөрөмжүүдийг хэрэглэгчдэдээ санал болгон, үйл ажиллагаанд нь нэвтрүүлээд байна.

 

Говь цөлийн бүсийг цөлжилтөөс хамгаалах зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөлд 2008 оноос манай компани гар бие оролцон 2000 орчим га ойн зурваст дуслын услагааны систем суурилуулан ажилласан нь үр дүнгээ өгч байгааг бид шинэлэг технологи, чанартай гүйцэтгэл, эерэг үр дүн гэсэн гинжин хэлхээсийн нотолгоо гэж харж байгаа юм.

Дэлхийн дулаарлын улмаас өөрчлөгдөж буй уур амьсгалд бага ч атугай эерэг нөлөө үзүүлж байгаа бидний үйл ажиллагааг бахархан хүлээн авч буй иргэд, тариаланчдын талархлаас манай хамт олон эрч хүч авч, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажиллах зорилго өөд та бүхэнтэйгээ хамт урагшлан алхах болно.