LOVOL SHOWROOM - “Тариаланчдын их дэлгүүр” нээлтээ хийлээ!

LOVOL SHOWROOM - “Тариаланчдын их дэлгүүр” нээлтээ хийлээ!

Уншсан既読Read 45
ТүгээхShare共有する공유하기

2025 оны 10 сарын 29-ний өдөр  “Мөнх Ногоон Тал” ХХК-ийн LOVOL SHOWROOM - “Тариаланчдын их дэлгүүр” албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

Энэхүү шинэ орон зай нь хөдөө аж ахуйн салбарт тогтвортой хөгжлийг дэмжих, дэвшилтэт технологийг нутагшуулах зорилготой бөгөөд тариаланчид, фермерүүд, хамтран ажиллагч байгууллагуудыг шинэ шийдэл, боломжуудтай холбох гүүр болж байна.

“Мөнх Ногоон Тал” ХХК нь Монгол орны нөхцөлд тохирсон LOVOL брэндийн өндөр хүчин чадалтай трактор, техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж, хөдөө аж ахуйн салбарын бүтээмж, үр өгөөж, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд шинэ хуудас нээж буй “Мөнх Ногоон Тал” ХХК-ийн хамт олондоо амжилт хүсье!