LOVOL трактор засвар, үйлчилгээний сургалт өдөрлөг зохион байгуулагдлаа

LOVOL трактор засвар, үйлчилгээний сургалт өдөрлөг зохион байгуулагдлаа

ТүгээхShare共有する공유하기

"Мөнх ногоон тал" ХХК нь 2026.01.29 өдөр LOVOL тракторын засвар, үйлчилгээ сургалт өдөрлөгийг цоо шинэхэн LOVOL show room-ийн сургалтын зааландаа 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Сургалт өдөрлөгт манай компаниас албан ёсны эрхтэйгээр LOVOL трактор, өвс хаман боогч худалдан авсан үйлчлүүлэгчид болон шинээр трактор, комбайн авахаар төлөвлөж буй 60 орчим харилцагч, үйлчлүүлэгчид тэр дундаа трактор комбайныг шууд ашигладаг жолооч, оператор, механик, инженерүүд оролцлоо.

Бид харилцагчдынхаа үнэт хөрөнгийг хамгаалах, чанартай удаан эдэлгээг дэмжих зорилгоор Оргинал сэлбэг захиалга, Сервис үйлчилгээний хуваарь, Түгээмэл тохиолддог алдаа гэмтлүүд, түүнээс хэрхэн сэргийлэх зөвлөмж, Манай компаниас боловсруулан гаргасан Техник ашиглалтын дэвтрийн танилцуулга, хөтлөлт, LOVOL группээс хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний танилцуулга зэрэг маш олон хэрэгтэй сургалт зөвлөгөөг LOVOL багийн ажилчид өглөө.

Мөн 2026 онд шинээр худалдаанд гаргаж буй 320 морины хүчтэй TN3204 трактор, LOVOL брэндийн хамгийн том GK7158 загварын үр тарианы комбайныг танилцууллаа.

Биднийг үргэлж дэмжиж хамтран ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлье.

Манай LOVOL show room - д тухлан саатаж үйлчлүүлээрэй.