Үр тарианы комбайн хүлээлгэн өглөө
2019.09.18


Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн хүлээлгэн өгчээ. Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх, ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник, тоног төхөөрөмжийг нийлүүлснээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч, үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байгаа юм.