AGROEXPO 2024 Хөдөө аж ахуй, хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
2024.06.12


AGRO EXPO 2024 Олон улсын хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн нэгдсэн хамгийн том үзэсгэлэн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнд гадаад дотоодын 40 гаруй аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар “Экспо Монгол” ХХК, ерөнхий ивээн тэтгэгчээр “Мөнх ногоон тал” ХХК хоёр дахь жилдээ ажиллалаа.

“Мөнх ногоон тал” ХХК нь Weichai Lovol Intelligent Agricultural Technology компаний LOVOL брэндийн тракторын албан ёсны дистрибьютор бөгөөд 24-220 морины хүчтэй тракторууд, STAR  төмсний иж бүрдэл техникүүд, Asia Technology компаний AMC-880, AMC-900 загварын культиваторууд, Namкyung компаний дуслын усалгааны системийг тариаланчид, ногоочиддоо онцгойлон танилцууллаа.