"Mongolia Mining Expo 2023"-д усны хэмнэлтийн технологийг сурталчилан оролцлоо
2023.10.09

Уул уурхайн салбарын компаниудын удирдлага, мэргэжилтэнүүдтэй уурхай нээгдэхээс эхлээд хаах хугацаанд байгаль орчин болон нийгмийн асуудлаа хосолсон байдлаар хэрхэн гүйцэтгэх талаар өөрсдийн 20 жилийн арга туршлагаас хуваалцсан.


МӨНХ НОГООН ТАЛ компани нь 2023 оны 10-р сарын 3-5 өдрүүдэд MONGOLIA MINING 2023 Олон улсын үзэсгэлэн экспод идэвхтэй сайн оролцлоо.

Экспо үзэсгэлэнгээр бид нөхөн сэргээлт, байгаль орчны менежмент, мод үржүүлгийг газар байгуулах, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт хийх, хүнсний ногооны аж ахуйг байгуулах орон нутгийн түвшинд хэрхэн оновчтой, үр дүн сайтай гүйцэтгэх гэдэг тал дээр уурхайн салбарынханд үйлчилгээ, тоног төхөөрөмжүүдээ сурталчилсан.

Түүнчлэн салбарын компаниудын удирдлага, мэргэжилтэнүүдтэй уурхай нээгдэхээс эхлээд хаах хугацаанд байгаль орчин болон нийгмийн асуудлаа хосолсон байдлаар хэрхэн гүйцэтгэх талаар өөрсдийн өөрсдийн 20 жилийн арга туршлагаас хуваалцсан.

Уул урхайн компани үйл ажиллагаа явуулж буй орон нутаг болон улстай байгуулсан гэрээний хүрээнд байгаль орчин ба хөдөөгийн хөгжлийн үүрэг зорилтоо хэрэгжүүлэхэд оновчтой байгальд ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлснээр гарч буй үр өгөөж, олон талт давуу байдлыг байгаль орчны мэргэжлийн компанийн бид хувьд зөвлөгөө өгч, санал бодлоо чөлөөтэй солилцсон.

Мөнх ногон тал компанийн хувьд энэ олон улсын үзэсгэлэнд санал болгож оролцосон гол технологи дуслын усалгааны технологи байлаа. Дуслын усалгаа нь усыг хэмнэх, хөрс хамгаалах зэрэг олон байгаль орчны давуу талтайгаас гадна усалгаа хийх хугацаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, хүний ажиллагааг багасгах зэрэг нийгэм ба эдийн засгийн үр ашгийг авчирдаг.

Хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарт цэнгэг усыг ихээр хэрэглэдэг. Тэгэхлээр усны хэрэглээг илүү үр ашигтай болгох, илүү олон жилийн туршид үр өгөөжөө өгөх байдлаар хөрөнгө оруулалтыг хийх тал дээр манай үйлчилгээ ба тоног төхөөрөмжийг хэрэглэсэн олон жилээр батлагдсан давуу байдал, гарсан үр дүнг сурталчилсан.

Тухайн орон нутагт байгаль орчин ба орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх явцад тулгардаг сорилт бэрхшээл, дэвшил хөгжлийн боломжийн талаар ирсэн байгууллагуудын төлөөллүүдтэй эдгээр өдрүүдийн туршид ярилцлаа.

Мод үржүүлгийг газар байгуулсан, мод тарьж ургуулсан, арчилж нөхөн сэргээсэн зэрэг ажилд байгальд ээлтэй арга техник, технологи ашиглан манай компанитай хамтран гүйцэтгэсэн ажлын үр дүн оролцогчдын анхаарлыг ихээр татсан.

Байгаль орчны менежмент, “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, мөн хүнсний ногооны тариалалт, хангамж ба аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах цогц шийдлийн талаар дэлгэрэнгүй сурталчлах сайхан боломж олгосон экспо болж өнгөрлөө гэж бид дүгнэж байна.

MONGOLIA MINING 2023 экспог зохион байгуулсан мөн хүрэлцэн ирж үзсэн хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ оролцсон гадаад дотоодын компаниудын хувьд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж бизнесийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томохон түлхэц болсон гэж үзэж байна.