ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Агуулахын барилгын ажлын иж бүрэн зураг төсөл хийх
Төрөл
Үнийн санал |
Захиалагч
Мөнх ногоон тал ХХК |
Зарласан огноо 13/08/2024
|
Бүртгэл хаах огноо 16/08/2024
|
Дугаар: MNT20240813
|
1.Ерөнхий мэдээлэл
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Мөнх ногоон тал ХХК-ийн агуулахын барилгын ажлын иж бүрэн зураг төсөл хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ажлын мэдээлэл: Нийт 2000 м2 агуулахын иж бүрэн зураг төсөл хийж гүйцэтгэнэ.
Иж бүрэн зураг төсөлд: БА зураг, ББ зураг, ХД, Цахилгаан, Автоматжуулалт, ХАС, ЦБУ, Гадна цахилгаан, гадна ЦБУ багтана.
2.Оролцогчид тавигдах шаардлаг
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх, сүүлийн 2 ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх
- Ажил гүйцэтгэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх
- Тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх
- Холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх
3.Тодруулга
Нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад саналаа өгөх хүсэлтэй бол 4-т заасан хаягаар холбогдож зураг болон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
4.Үнийн санал өгөх
Оролцогч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Үнийн санал өгөх огноо, цаг: |
2024 оны 08 сарын 16-ны 16:00 цагаас өмнө |
Нэр, албан тушаал: |
Б. Нямсүрэн, Төслийн менежер |
Утас: |
99196168 |
Үнийн санал хүлээн авах хаяг: |
nyamsuren0383@gmail.com |
5.Бусад
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.