"Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023" нэгдсэн арга хэмжээ болж байна.
2023.09.22


Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Нэгдсэн арга хэмжээг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэллээ.

 

Сайд Х.Болорчулуун өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа, хүнсний ногооны ургац 20 хувь, малын тэжээл 40.0 хувь, жимс, жимсгэнэ 25 хувиар өсөхөөр урьдчилсан баланс гарсныг нээлтийн үгэндээ дурдлаа.

 

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаанд нийслэл болон орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуй нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Үзэсгэлэн, худалдаа 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдаж байна.