AGROEXPO 2023 Хөдөө аж ахуй, хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн болж байна.
2023.09.22


AGRO EXPO 2023 Олон улсын хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн нэгдсэн хамгийн том үзэсгэлэн үүд хаалгаа амжилттай нээлээ. Эх орны хөгжилд хамтдаа уриатайгаар 2023 оны 09-р сарын 22-ны өдрөөс 24-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд гадаад дотоодын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар “Экспо Монгол” ХХК, ерөнхий ивээн тэтгэгчээр “Мөнх ногоон тал” ХХК ажиллаж байна.

“Мөнх ногоон тал” ХХК нь Weichai Lovol Intelligent Agricultural Technology компаний LOVOL брэндийн тракторын албан ёсны дистрибьютор бөгөөд 24-220 морины хүчтэй тракторуудыг тариаланчид, ногоочиддоо танилцуулж байна. Үүний зэрэгцээ фермерүүдэд хүлэмжийн аж ахуйн хөдөлмөр хөнгөвчилсөн, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай 600 гаруй төрлийн багаж төхөөрөмж, бараа материалыг өрсөлдөхүйц үнээр санал болгож байна.

Та бүхэн хүрэлцэн ирж манай бараа бүтээгдэхүүн, техник технологиудтай танилцахыг урьж байна.